УИХ-аас Цэцийн хуралдааныг хойшлуулжээ

2019-09-06

Т.САЙХАН

Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан УИХ-ын  2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн.  Түүний дараа УИХ энэ асуудлыг хэлэлцэн Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн байдаг.   Тэгвэл энэхүү  маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /09.06/ болох байв. Гэвч Улсын Их Хурлын хүсэлтийн дагуу хойшлуулаа. Уг хүсэлтэд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дуусах хүртэл уг хуралдааныг хойшлуулахыг хүсчээ. Иймд Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх хуралдааны товыг дараа зарлахаар болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ