ДЦС-IV цахилгааны 50 хувийг бүрэн хангахаар болов

2019-09-04

Ц.МЯГМАР

Монгол, Оросын Засгийн газар хоорондын хамтарсан шийдвэрээр  “ДЦС-IV” ТӨХК-ийн 1-4 дүгээр турбиныг шинэчлэх ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн билээ. Турбины ажиллах нөөцийн нүүрсний хэрэглээг 100 мянган тонноор багасгахаар төлөвлөсөн байна. Ингэснээр төвийн бүсийн 67 хувийг хангадаг тус станцын хүчин чадлын хэмжээ нэмэгдэх юм.  Тэгвэл өчигдөр уг төслийн “ДЦС-IV” ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэх турбоагенератор №4-ийн туршилтын анхны эргэлтийг  хийсэн байна. Тус станцын 1-4 дүгээр турбоагенераторыг шинэчлэх ажил үргэлжилж буй бөгөөд турбогенератор №4-ийн шинэчлэлтийн ажил амжилттай дуусч, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ.  Харин турбогенератор №1-ийг ирэх арваннэгдүгээр сард нээх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ