Адууны махыг хамгийн ихээр экспортолжээ

2019-09-04

Ц.БАЯР

Манай улсаас сүүлийн гурван жилийн хугацаанд жил бүр ОХУ-д 4-5 орчим сая ам.долларын адууны мах экспортолсон байна. Энэ нь нийт экспортод бага хувь эзэлж байгаа ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дотроос хамгийн их үнийн дүнг эзэлж буй бүтээгдэхүүн юм. 2017 оны байдлаар буюу хамгийн сүүлд хийсэн судалгаагаар ОХУ-д мах экспортлох эрхтэй магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна. Дашрамд дурдахад, ОХУ манай улсаас мах, махан бүтээгдэхүүн мөн авах сонирхолтой бөгөөд Евро Азийн Эдийн засгийн холбооноос  манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолоход 25 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ