Техаст болсон буудалцаан таван хүний аминд хүрчээ

2019-09-01

Д.АРИУН

Техаст болсон буудалцааны улмаас таван хүн амь насаа алдсан, наад зах нь 20  хүн бэртэж гэмтсэн гэж орон нутгийг хууль сахиулах байгууллагын мэдээллээс ишлэн Fox-4 суваг мэдээлжээ. Хэрэг явдал  бямба гаригт орон нутгийн цагаар 16 цагийн үед Техасын  Мидленд, Одесс гэдэг хоёр хотыг холбодог зам дээр болсон бөгөөд буудсан этгээдийг цагдаагийнхан устгасан байна. “Шуудангийн машин хулгайсан, 35 орчим настай цагаан арьстан” гэж сэжигтний байдлыг тодорхойлсон бөгөөд гал нээх болсон сэдэл нь тодорхойгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.  Хууль хяналтын байгууллагынхан хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Twitter-тээ бичихдээ Ерөнхий прокурор Уильям Барр хэргийн талаар түүнд мэдээлсэн гээд Холбооны мөрдөх товчоо, хууль сахиулах байгууллагууд оролцож байгаа гэдгийг тодотгосон байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ