Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-09-01

Даваа гариг 8 сарын 26

“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний V чуулган

“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний V чуулган өнөөдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “White rock” төвд боллоо.  Чуулганд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн болон олон улсын байгууллагын 600 гаруй зочид, төлөөлөгч оролцов.

@фото zasag.mn

Мягмар гариг 8 сарын 27

Солонгос руу виз мэдүүлэхдээ мөнгө байршуулах шаардлагагүй боллоо

@фото ikon.mn

ГХЯ-ны Консулын газар, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны яриа хэлэлцээрийн үр дүнд БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орж байгаа юм байна.

Лхагва гариг 8 сарын 28

Сургууль, цэцэрлэгийн барилгатай холбоотой 154 зөрчил илэрчээ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц сургууль, цэцэрлэгүүдэд ямар байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүх шатны боловсролын байгууллагын нийт 190 объект байгаа аж.   Нийт 154 зөрчил илэрснээс бид 140 зөрчлийг арилгуулсан.

Пүрэв гариг 8 сарын 29

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хоёр шүүгчийн нэгэнд сахилгын хэрэг үүсгэжээ

Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар ашиг сонирхлыг зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр ЗГХЭГ-аас Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан байна. Уг гомдлын хариу ирсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “М.Батсуурь шүүгчийн тухайд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол гарч, сахилгын хэрэг үүсгэхээр болсон байна.

Баасан гариг 8 сарын 30

Үндсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор Цэцэд хандлаа

Үндсэн хуулийн цэцийн гадаа  Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн бие бүрэлдэхүүнд өөрсдийн байр суурь, албан ёсны хүсэлт шаардлагыг өгөхөөр жагслаа.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ