Хонконгийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 30 гаруй хүн бэртэж гэмтжээ

2019-09-01

Фото: REUTERS

Д.АРИУН

Хонконгт бямба гаригт болсон жагсаалын үеэр наад зах нь 31 хүн бэртэж гэмтсэн, тэдний тав нь хүнд гэмтлийн улмаас биеийн байдал тааруу байгаа талаар kp.ru мэдээлжээ.

RTHK радиогийн мэдээлснээр бол, наймдугаар сарын 31-ний бямба гаригт зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэ үеэр эмх замбараагүй байдал үүсч, улмаар цагдаа нар нулимс асгаруулагч хийж, усан буу ашигласан байна. Ням гаригт шилжих шөнө хууль сахиулагчид метроны Prince Edward буудлын орчмоос дөч гаруй хүнийг баривчилсан байна.  Баривчилгааны үеэр халуун чинжүүтэй хий, тэрчлэн саваа ашиглажээ.

Хонконгийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид есдүгээр сарын 1-ний ням гаригт орон нутгийн нисэх буудлын үйл ажиллагааг саатуулахаар төлөвлөж байгаа талаар  хэвлэлүүд мэдээлж байсан.

Арлын эрх баригчид гэмт хэргийн сэжигнүүдийг БНХАУ-д шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг батлуулах гэснээс үүдэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Хонконгийн иргэд өнгөрсөн зургадугаар сараас  хойш жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ