ASMR сонссоноор стресс, ядаргаа тайлагддаг

2019-08-29


Б.БАЯРЖАВХЛАН

Дэлхий дахинд ASMR буюу ямар нэгэн зүйлийн чимээ сонсож стрессээ тайлдаг  сая сая хүмүүс бий болжээ. Хэн нэгний шивнэхийг эсвэл хуванцар эд нужигнахыг, хоол идэхийг сонсоод дагз болон дотор тань ирвэгнэх мэдрэмж төрж байсан уу? Тэгвэл энэхүү үзэгдлийг “ASMR” гэж нэрлэдэг ажээ. Америкийн “Swansea University”-ийн нэгэн багш оюутантайгаа хамтран дээрх үзэгдлийг судалж эхэлсэн бөгөөд 500 орчим сайн дурын хүмүүсийг судалгаандаа хамруулж, “оюун санаан дахь дур тавилт” төрүүлэм бичлэг үзүүлээд ямар мэдрэмж төрж байгааг нь хэлүүлжээ. Ингэхэд 69 хувь нь нойргүйдэл, бухимдал, хямралаа дарахад тус бичлэг тусалсан гэж хариулсан бол ердөө таван хувь нь сэрэлтэй төстэй байсан гэсэн байна.Тэгвэл сүүлийн үед хоол иддэг cook ASMR ихээр хийгдэх болсон. Энэ нь хоол идэх сонирхолгүй хүмүүсийн хоолны дуршлыг нэмж, стрессийг бууруулдаг тухайгаа түүний үнэнч хэрэглэгчид дурдсан байдаг. Мөн тухайн чимээг сонсохгүй бол унтаж чадахаа больсон хүмүүс ч олон байдаг гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ