Амазоны гал: Бразил улс G7-гийн 22 сая долларын тусламжаас татгалзлаа

2019-08-29

С.САРУУЛ

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро Францын ерөнхийлөгч Эммануэль Макроныг уучлал гуйхаас нааш Амазоны ойд гарсан түймэртэй тэмцэхэд G7-ийн тусламжийн саналыг хүлээн авахаас татгалзлаа. Болсонарагийн хэлснээр Францын төрийн тэргүүн түүнтэй хувийнхаа утсаар ярихдаа худал ярьж доромжилсондоо уучлалт гуйх ёстой гэв. Макрон түүнийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй байна гэж буруутгажээ. Францын аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэх долоон гүрний дээд хэмжээний уулзалтын үеэр 22 сая доллар (18 сая фунт стерлинг) -ийн тусламжийг ноён Макрон зарласан юм. Хиймэл дагуулын харуулсан мэдээллээр Бразилийн галын ихэнх нь Амазон мужид гарсан юм.

Өмнө нь Бразилийн сайд нар G7-ийн мөнгө хэрэггүй гэж мэдэгдэж, гадаадын гүрнүүдийг Амазоныг хяналтандаа авахыг хүссэн гэж буруутгаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ