Хүүхэд угжиж буй Шинэ Зеландын Ерөнхий сайдын зургийг олон мянган хүн шэйрлэжээ

2019-08-23

Ж.ЦОГ

Шинэ Зеландын Засгийн газар, парламент бяцхан үрсийн хайранд умбаж байгаа талаар https://www.mamamia.com.au мэдээлэв. Парламентын гишүүн Тамати Коффей бяцхан хүүгээ төрийн ордонд авч ирсэн нь ийнхүү олон хүний хайрыг татжээ. Тэрээр шинэ төрсөн хүүхдээ асрах чөлөөнөөсөө буцаж ажилдаа ороод байсан нь энэ байв.

Тэгвэл Австралийн хувьд анх удаа парламентын гишүүн Ларисса Уотерс их хурлын танхимд хүүхдээ хөхүүлж байсан нь улс төрийн ертөнцөд “бяцсан хүмүүс”-ээр дамжуулан хайр түгээсэн юм.

Гэвч Шинэ Зеландын Ерөнхий сайд Тревор Маллард улс төрийн хэлэлцүүлгийн турш улстөрч Тамати Коффейгийн бяцхан хүүг тэвэрч, угжиж байсан нь олны анхаарлыг татаад байна. Улстөрчдийн хэлэлцүүлгийг удирдаж завгүй суусан ч тэрээр хүүхэд тэврэхдээ тун ч таатай, бас ихээхэн тухтай байсан нь илт байв. Түүний энэ агшныг зурагт буулгасан хүмүүс нийгмийн сүлжээнд хуваалцсанаар ийнхүү халуун дулаан илчийг дэлхий дахинд түгээжээ.

Гурван хүүхдийн эцэг Т.Маллард 2017 онд Ерөнхий сайдаар сонгогдсоноор парламентын уур амьсгалыг зөөллөсөн билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ