Австралийн Засгийн газар зааны соёо, хирсний эвэр худалдахыг хориглов

2019-08-22

Х.ОЮУНБОЛД

Австралийн Засгийн газар албан ёсоор зааны соёо, хирсний эврийг худалдахыг хориглож байгаагаа зарласан гэж тус улсын Байгаль орчны сайд Суссан Лей мэдээлсэн байна. Тэрээр “Засгийн газар энэ шийдвэрийг гаргаснаараа зааны соёог худалдахыг хориглохыг зорьж байгаагаа энэ сарын 17-нд Женевт болсон устаж мөхөх аюул нүүрлэсэн зэрлэг амьтан,ургамлын төрөл зүйлийг худалдаж байгаа тухай олон улсын худалдааны конвенцийн хуралд тавьсан илтгэлдээ дурдсан” гэв. Мөн Австрали нь энэ хуралд оролцсоноор албан ёсоор зааны соёо, хирсний эврийг зарж байгаа дотоодын худалдааг таслан зогсоохыг зорьж буйгаа мэдэгдэхийг хүссэн гэж Суссан Лей өчигдөр гаргасан мэдэгдэлдээ бичжээ. Тэрээр ирэх арваннэгдүгээр сард бусад орны Байгаль орчны сайд нартай хуулиндаа энэ амьтдын эвэр,соёог эх орондоо худалдахыг болиулах арга хэмжээг авах талаар уулзаж хэлэлцэнэ гэж ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ