Пентагон дуунаас хурдан пуужин бүтээнэ

2019-08-22

Х.ОЮУНБОЛД

АНУ ирэх хоёр жилийн дотор дуунаас хурдан зэвсгийг бүтээж чадах боломжтой гэж Пентагоны дарга Марк Эспер мэдэгджээ. Тэрээр “Энэ нь хэдэн жилийн дараа шийдэгдэх асуудал” гэж бодож байна хэмээн “Fox News” телевизэд ярьсан байна.
АНУ-ын зэвсэгт хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Райан Маккарти “АНУ дундын болон холын тусгалтай пуужинг гэрээг цуцалсан. Тиймээс Пентагон одоо энэ гэрээгээр бүтээхийг хориглосон дуунаас хурдан холын зайн тусгалтай шинэ пуужинг бүтээх” талаар судалж байгаагаа мэдэгджээ. Вашингтон энэ гэрээг цуцалснаас хойш хоёр долоо хоногийн дараа туршилтын журмаар пуужин харвасан юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ энэ туршилтыг хийхээр бэлдэж байсан. Энэ ОХУ,АНУ-ын хооронд байгуулсан гэрээг цуцлахаас өмнө гэрээний заалтыг зөрчиж байсан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ