С.Эрдэнэ: Д.Сумъяабазарыг эх орноосоо урвасан гэж үзэж, огцрохыг шаардаж байна

2019-08-22

Б.НАМУУНТАМИР

“Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ Засгийн газар өнгөрсөн сарын  сарын 9-ний хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой ”компанийн 30 хувийг зарж, IPO босгох, охин компани байгуулахыг судлах талаар тогтоол гаргасныг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ “Монгол Улсад үр шимээ асар ихээр өгөх ёстой баялаг ордыг 2015 онд авч үлдэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани өр зээлгүй болж, 2017 оноос эхлэн ашигтай ажиллан, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үр ашгийг нь монголын ард түмэн цаашид ч хүртэх боломжтой. Гэвч Цанхийн зүүн уурхай буюу тодорхой хэсгийг төрийн өмчийн мэдлийн хувьцааны 30 хувиар олон улсын зах зээлд хөрөнгө босгож судалгаа хийх талаар Засгийн газрын тогтоол гарлаа. Өнөөдөр “Эрдэнэс Майнинг” гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж, бүтцээ баталж, явуулж байгаа үйл ажиллагаа манай компанийн дотоод ажлыг хууль бусаар шууд удирддаг болчихлоо. Мөн БНХАУ-ын иргэн Чэн Юнфейнийн “Ти Ти Жи Си Өү” компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний эхний хугацаа өнгөрсөн хоёрдугаар сард дууссан ч Сайд Д.Сумъяабазар өөрийн шийдвэрээр үр дүнг хэлэлцүүлэлгүй, эрх мэдлээ гуйвуулан ашиглаж, манай уурхайг болон, ард түмний үндэсний эрх ашигт эдийн засгийн асар их хэмжээний хохирол учруулж байна.  Тиймээс УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг эх орноосоо урвасан гэж үзэж,  огцрохыг шаардаж Ерөнхий сайдад захидал хүргүүлж байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ