Ерөнхийлөгч ОХУ-ыг зорино

2019-08-21

Т.САЙХАН

Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын 3-нд манай улсад айлчилна. Харин 4-нд Алс Дорнодын эдийн засгийн форум ОХУ-д болох учраас В.Путины айлчлал нэг өдөр үргэлжлэх юм.

Түүнчлэн манай Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 4-нд ОХУ-ыг зорихоор төлөвлөжээ. Тэрээр Алс Дорнодын эдийн засгийн форумд оролцох юм. Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь 2017 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн гурав дахь удаагийн форумд оролцож байсан билээ.

Дорнын эдийн засгийн анхдугаар форум 2015 оны есдүгээр сард зохион байгуулагдаж, 1.3 их наяд рублийн үнийн дүн бүхий 80 гаруй томоохон хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байжээ. Эдгээр төслүүд эхнээсээ үр өгөөжөө өгч, Алс Дорнод дахь хөрөнгө оруулалтын хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж буй юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ