Судалгаа: Таалагддаг улстөрчийн жагсаалтыг Х.Баттулга тэргүүлж, Л.Оюун-Эрдэнэ удаалав

2019-08-21

Т.САЙХАН

МЭК  судалгааны байгууллагаас улс төр нийгмийн ээлжит судалгаагаа танилцууллаа.  Судалгааг нийслэлийн сонгуулийн насны 725 иргэний дунд санамсаргүй түүврийн аргаар явуулсан байна. Судалгааны дүнгээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өссөн дүнтэй гарчээ. Өнгөрөгч зургаадугаар сард түүний рейтинг 5.2 хувьтай байсан бол наймдугаар сард  5.4 хувь болж өсчээ.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын  рейтинг зургаан хувь болж өссөн талаар мөн судалгааны дүнд дурджээ. Төрийн тэргүүн МЭК-ийн тавдугаар сарын судалгаагаар зургаан хувьтай байсан бол зургаадугаар сарын судалгааны дүнгээр “Олон нийтэд илт анзаарагдах үйлдэл хийгээгүй” гэсэн оролцогчдын дүгнэлтээр 5.8 хувь болж буураад байлаа. Харин наймдугаар сарын судалгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын рейтингдээ эргэн очиж байгаа нь энэ юм байна.

Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сараас хойш рейтинг нь тогтмол унаж байгаа улстөрчөөр Нийс­лэлийн Засаг дарга С.Амарсайхан нэрлэгджээ.  Судалгаанд оролцогчид Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард 3.7 хувь байсан түүний рейтинг унасаар наймдугаар сард 3.2 хувь болжээ.

Мөн Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчөөр  Ардчил­сан намын дарга С.Эрдэнийг сонгожээ.  Түүний араас Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 15 хувьтайгаар  орсон байна.

Харин үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчийн  жагсаалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж,  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ удаалжээ.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх 23 хувьтай байна.

 

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ