Гренландыг АНУ-д худалдахгүй

2019-08-20

Д.АРИУН

Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен АНУ-ын зүгээс ярьж байгаа Гренланд арлыг худалдах тухай хүсэлтийн хариуд “худалдахгүй” гэж хэлсэн гэж Sermitsiaq өчигдөр  /2019.08.19/мэдээлсэн байна. Данийн Ерөнхий  “Гренландыг худалдахгүй, Гренланд бол Дани биш, Гренланд бол Гренланд. Худалдах тухай хүсэлт албан ёсных биш гэдэгт ихээхэн найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Дональд Трамп Данид энэ хүсэлтээ уламжилсан гэдэг мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Трампын зөвлөхүүдээс эхэлж гарсан энэ санаа наймдугаар сарын 16-нд тодорхой болсон бөгөөд АНУ-ын хувьд энэ нь эдийн засаг, стратегийн ач холбогдолтой гэдэг үндэслэлээр ийм зүйл яригдсан гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Гренландыг худалдаж авах үнийг 10 триллион /их наяд/ доллар гэж тооцоо гаргасан талаарх мэдээлэл ч байгаа юм.

Дональд Трампын тухайд ийм санаа ярьж байгаа АНУ-ын анхны Ерөнхийлөгч биш. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Ерөнхийлөгч Трумэн Данийн талд Гренландын төлөө 100 сая доллар төлөх нөхцөл санал болгож байсан аж.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ