Ё.Баатарбилэг: Төрийн өмчийн сургуулиа дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэнэ

2019-08-20

Б.НАМУУНТАМИР

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд арав хоног үлдлээ. БСШУС-ын сайд болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар “Хичээл эхэллээ” мэдээллийн нээлттэй өдөрлөгийг зорхион байгуулж, мэдээлэл хийлээ.
Энэ оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдсэн аж. Харин цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ. Жилд 30-40 мянган оюутан их дээд сургуульд элсдэг байсан бол энэ жил 10 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элсэн суралцах аж. Энэ хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй байх, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арав гаруй зорилтыг дэвшүүлжээ. Сургалтын төлбөр 1.6-3.6 сая төгрөгийн хооронд байгаа аж. Сургалтын төлбөрийн талаарх мэдээлэл наймдугаар сарын 25-нд эцэслэгдэнэ гэдгийг онцолж байлаа.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “ Монголын их дээд сургууль дэлхийд эрэмбэлэгдэхгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Манай улсын их, дээд сургуулиуд нэгдэж байж шилдгүүдийн тоонд багтах боломжтой. Их дээд сургуулийг хооронд нь нэгтгэж, чанарыг сайжруулах ажил тасралтгүй хийгдэж байна. Өнгөрсөн хавар таван их дээд сургуулийг татан буулгасан. Бид төрийн өмчийн сургуулиа дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэх цаг болсон. Дэлхийн хэмжээнд эрэмбэлдэг болгохын тулд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нэгтгэх шаардлагатай байгаа ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ