Бусдаас түрүүлж баяждаг хүмүүсийн 7 шинж

2019-08-19

Ж.ЦОГЗОЛМАА

Та мөнгөө хадгалдаг, зөв зүйлд зарцуулдаг бас хэмнэдэг бол та хурдан баяжих боломжтой нэгэн гэсэн үг. Гэхдээ төсөөлснөөсөө ч түргэн хугацаанд дансандаа нэлээд хэдэн оронтой тоо бүхий хөрөнгө нөөцөлж чадсан хүмүүс дэлхий дээр олон бий. Та тэдний нэг юм биш биз. Дараах 7 шинж эдгээр хүмүүст байдаг бөгөөд та ч бас өөрийгөө нэг сориод үзээрэй.

1.Тэтгэврийн хадгаламжаа жил бүр өсгөдөг

“Нэг л өдөр хадгалаад тэтгэвэрт гарна даа” гэж хий хоосон мөрөөдөж суудаг хүмүүс байдаг л байх. Харин хурдан баяждаг хүмүүст энэ нь халгаатай. Тэд тэтгэврийн хадгаламжийн данс нээсэн байдаг бөгөөд жил бүр түүнийгээ хэрхэн өсч байгааг нь ажиглаж суудаг. Тэд хэзээ ч нэг л өдөр гэж өөрийгөө тайвшруулдаггүй. Харин тэд бүх зүйлд бэлэн байхын тулд, аажмаар бэлтгэлээ базаадаг. Та жилдээ тэтгэвэртээ 1 сая төгрөг хуримтлуулахын тулд сард ердөө л 83 мянган төгрөг хадгалах маш энгийн алхмыг ойлгосон байх ёстой.

2.Мөнгөө үрэхээсээ өмнөө дахин нухацтай боддог

Хурдан баяждаг хүмүүс хэзээ ч анхны сэтгэгдлээрээ сонголт хийдэггүй. Тэдэнд хөрөнгө оруулалт хийх санал ирэхэд юун түрүүнд дахин нэг нухацтай авч үзэхийг илүүд үзнэ. Ихэнх хүмүүс анх харсан зүйлээ худалдаж авахын тулд шууд л хэтэвчээ сэгсэрч байхад тэд дараагийн сонголтыг харахыг хүсдэг. Магадгүй өнөөдөр чухал санагдсан зүйл маргааш огт хэрэггүйд тооцогдох нь ч бий.

3.Том ялалтыг хүсдэг

Тэд мөнгөнний алтан дүрмийг эрхэмлэдэг. Энэ бол мэдээж. Яагаад гэвэл мөнгийг үрэх шиг амархан зүйл байдаггүй хэр нь олох шиг хэцүү нь бас байдаггүй.

Анхнаасаа том ялалтад анхаарлаа хандуулбал жижиг зүйлсийг тоохоо болино. Өөрөөр хэлбэл, бидний олонх нь тоо томшгүй олон жижиг зүйлст санаа зовсоор амьдралынхаа хамгийн том ялалтыг мартчихдаг. Энэ л бидний баяжиж чаддаггүйн шалтгаан юм. Тиймээс 2000 төгрөгний төлөө биш харин анхнаасаа л 10 мянган төгрөгний төлөө төвлөр гэсэн үг.

Ингэхдээ нэг том зорилго тавиад цалингаасаа автоматаар суутгагддаг данс нээчихвэл та хадгаламжаа хэрхэн өсч буйг ажиглан том зорилгодоо улам хүчтэй тэмүүлэх болно.

4.Их хэмжээний бэлэн мөнгө авч явдаггүй

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий. Нэг ёсондоо та хэзээ ч хэтэвчин дэх мөнгөнөөсөө илүүг үрч чадахгүй. Тиймээс анхнаасаа л бэлэн мөнгө авч явах хэрэггүй. Та хэтэвчиндээ мөнгө хийснээ байнга санаж байх учраас түүнийг үрэх санааг түвэггүй олж чадна. Харин анхнаасаа тэр хоосон бол та яаж ч чадахгүй. Мөнгө үрэх шаардлага ч гарахгүй.

5.Орлого илүү өссөн ч зардал яг хэвээрээ байх ёстой

Өнгөрсөн жилийнхээсээ илүү их хэмжээний мөнгө олдог болсон байлаа гээд түүнийг дагаад зарлага өсөх ёсгүй. Энэ бол түргэн баяжих чухал алхмуудын нэг. Гэвч үүнд олон хүн анхаарч чаддаггүй. Орлого өссөн л бол зарлага ч дагаад өсөх ёстой гэж тэд үздэг учраас санхүүгийн амжилт нь үрлэгэн зарлагад шингээд дуусдаг аж.

6.Өндөр хүүтэй зээл авдаггүй

Хэрэглээний зээл бол өрхийн мөнгийг хоосолдог хамгийн том дайсан юм. Үнэхээр амь амьдралын чухал зүйл биш л бол хэрэглээний зээл авах гэж хошуурах хэрэггүй. Зөвхөн зээл төлөхөөс гадна орлого чинь тэр чигээрээ хүүнд яваад өгдөг учраас тэр шүү дээ.

7.Санхүүгийн зорилготой, түүндээ ч хүрдэг

Санхүүгийн чинь зорилго хэр өндөрт байх нь үүнд хамаагүй. Харин та түүндээ хүрдэг байх ёстой. Таван жилийн дараа гэхэд өөрийн гэсэн хаустай болно гэж бодоод одооноос мөнгөө хадгалаад үзээрэй. Та өөртөө өгсөн амлалтандаа үнэнч байж, тогтсон өдөр бүртээ мөнгөө хадгалаад заншвал заавал зорилгодоо хүрнэ. Өөрийгөө хуурдаг хүн хэзээ ч ялдаггүй.

Эх сурвалж: Business Insider.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ