Кабулд хуримын үеэр дэлбэрэлт болж, 63 хүн нас баржээ

2019-08-18

© AP Photo / Uncredited

Д.АРИУН

Афганистаны нийслэл Кабул хотын баруун дүүрэгт хуримын ёслолын үеэр дэлбэрэлт болсны улмаас амь нас алдсан хүний тоо 63 болж өссөн бөгөөд 180 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Энэ талаар Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн хэлснээс иш татан орон нутгийн Tolo News агентлаг мэдээлжээ.

Бямба гаригт орон нутгийн цагаар 22,40-ийн үед болсон дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн байна.

Халдлагын хариуцлагыг Талибан хөдөлгөөн хүлээхээс татгалзсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ