Э.Оюунболд: Миний шээсийг сольсон, хуулийн байгууллагаар шалгуулна

2019-08-17

Т.САЙХАН

Энэ жилийн наадмын шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс хоёр нь допингийн шинжилгээнд бүдрээд байгаа билээ. Үүний нэг нь  Монгол Улсын аварга Э.Оюунболд юм.  Тэгвэл тэрээр мэдэгдэл хийлээ. Миний шээсийг зориудаар сольсон байна. Би допинг хэрэглээгүй, тиймээс хуулийн байгууллагаар шалгуулмаар гэв.  Мөн тэрээр ” Би Б.Бат-Эрдэнэ аваргын удирдлага дор 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Багш маань архи, допинг гэдэг хоёр зүйлийг хэрэглэж болохгүй гэж ямагт захидаг байсан. Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль, хяналтын байгууллага нь анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Допингийн шинжилгээг Монголын допингийн холбооныхон тавуулаа байж байгаад задалж, үзэх ёстой байсан. Гэтэл ганц, хоёр нь задлаад  сошиал ертөнцөд цацаж, бөхчүүдээр над руу дайралт хийлгэж байна. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна гэжээ.

Үргэлжлүүлэн  “Наадмын өмнө ч намайг нэг биш удаа дайрч, давшилах тохиолдол байсан. Чамайг түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допингийн бодис илрүүлнэ. Тэр хүн 300 сая төгрөг бэлдчихсэн байгаа.  Э.Оюунболд түрүүлэх нь тодорхой болчихлоо гэж намайг гутаан доромжиллоо Энэ үйлдэлүүд эцэс цэгтээ хүрлээ, намайг хилс хэрэгт гүтгэж байна. Нэгэн цаг үед барилдаж байсан Хадбаатар аварга бий, дийлэхгүй болохоороо хэрэг тохоод шоронд оруулж байсан. Одоо Оюунболд гэж хүнийг залуу байна, бяртай байна, дийлэхгүй болохоороо ийм хэрэг үүрүүлчихье гэдэг утгаар энэ хүмүүс дайрч давшилж байгаа нь илт байна. ” гэсэн юм.

Тэгэхээр энэ жилийн түрүү бөх Э.Оюунболдын шээснээс допингийн төрлийн бодис илэрсэн болох нь тодорхой байна. Гэхдээ тус шээс нь Э.Оюунболдынх мөн эсэхийг хуулийн байгууллага шалгах бололтой.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ