Тав дахь өдрөө үргэлжилсэн Б.Хурцын шүүх хурал завсарлав

2019-08-16

Т.САЙХАН

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Прокурорын орлогч асан  Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал тав дахь өдрөө болж завсарлалаа.   Б.Хурц шүүхийн талаар  “Хохирогч талын саналаар шүүх хурал завсарласан” гэсэн товч тайлбарыг өгсөн байна.

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2019 оны долдугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар тогтоосон.

Шүүх хуралдаанд улсын яллагч хоёр, шүүгдэгч ес, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч гурав, хохирогчийн өмгөөлөгч дөрөв, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч долоо, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн гээд 49 хүний оролцогчтойгоор шүүх хуралдаан үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ