Бизнес эрхлэгчид ЖДҮХС-гаас 12.6 тэрбумын зээл хүсчээ

2019-08-15

Б.БАЯРЖАВХЛАН

 ЖДҮХС-гаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 20-100 сая төгрөгийн зээлийн сонгон шалгаруулалт явагдаж байна. Сонгон шалгаруулалтад 101 иргэн, аж ахуй нэгж 12.6 тэрбумын зээл хүссэн бөгөөд үүнээс төслийн шаардлага хангасан 59 иргэн аж ахуй нэгж сүүлийн шатны сонгон шалгаруулалтад оролцсон юм. Энэ жилийн хувьд төслийн сонгон шалгаруулалтыг “youtube channel” сувгаар шууд дамжуулж оролцож буй иргэд  хянаж байгаа юм.  Сонгон шалгаруулалтад оролцож буй бизнес эрхлэгч С.Бадамханд “Энэ жилийн шалгуурын хувьд нээлттэй мөн оролцогчдод нэг нэгнээ хянах боломж олгож байгаа нь хардалт сэрдэлтгүй  болж байна. Энэ жил анх удаа оролцож байгаа ч гэсэн өмнөх жилийн сонгон шалгаруулалтуудыг судалсан. Юм хийж чадаж байгаа хүмүүсээ дэмжиж ажиллаж байна гэж харж байна. Манай байгууллагын хувьд Үндэсний хувцасны худалдаагаар оролцож байгаа. ЖДҮ-гээс 80 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ