Буриад, Өвөрмонгол,  Монгол хэлний зарим нэр томъёог нэгтгэнэ

2019-08-15

Б.НАМУУНТАМИР

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа. Дөрвөн улсын 32 эрдэмтэн оролцож, өөрсдийн санал, санаачилгаа дэвшүүлж, хэлэлцэж байгаа юм. Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх асуудал, монгол хэлтэн ард түмэн болох Буриад, Өвөрмонгол иргэдийн нэр томьёоны сан бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа аж..  ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга , доктор Ц.Батдорж ”Мэдээллийн технологийн хөгжил хувьсгал эрчимжиж, улс үндэстнүүдийн соёл сэтгэлгээ нийлэгшиж, шинжлэх ухаан салбар бүрдээ өргөжин тэлж буй өнөө үед нэр томьёог оноох, жигдлэх, хэрэглэх асуудлыг дахин авч үзэх, монгол хэлтэн ард түмний оролцоог тэгш хангасан нэр томьёоны нэгдсэн сан үүсгэх, нэр томьёо судлагч эрдэмтэд хамтын ажиллагаагаа илүү нягтруулах шаардлага тулгарч байгаа. Тиймээс монгол нэр томьёо сонирхогч, судлагчид судалгааны сүүлийн үеийн үр дүн, мэдлэг мэдээллээ солилцох, хамтын ажиллагаагаа улам бататгах зорилготой” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ