Б.Отгонсүх: Бүсчлэлд хуваах асуудлыг түр хугацаагаар хойшлууллаа

2019-08-15

Х.АМГАЛАН

Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар  мэдээлэл өглөө.  Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Хотын захиргаанаас 2019 оныг иргэдээ сонсох жил болгон зарласантай холбогдуулан бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хамгийн түрүүнд иргэдээс  сошиалаар санал авч байхаар болсон. Тэр ч утгаараа Нийслэлийн автозамыг 2019 оны наймдугаар сарын 15-наас буюу өнөөдрөөс А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хэрэгжүүлэх асуудлаа талаар иргэдээс санал авсан. Иргэдийн дийлэнх олонх нь буюу 60 хувь нь дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Тиймээс бүсчлэлд хуваах асуудлыг түр хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна. Гэхдээ бид цаашдаа иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан нийтийн тээврийг хөгжүүлэхэд онцгой анхаарна. Нийтийн тээвэртээ онцгой анхаарсны дараа бүсчлэлд хуваах асуудлаа үе шаттайгаар хэрэгжүүлэх болно ” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ