Аваргын мялаалга наадам хойшилсон уу?

2019-08-15

Т.САЙХАН

Монгол Улсын аварга Э.Оюунболдын мялаалга наадам энэ сарын 18-ны өдөр Чингис хотод болох байсан. Гэвч допингтой холбоотой асуудлын улмаас хойшилсон гэх мэдээлэл  байна. Энэ талаар  Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад “Мялаалга наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Хугацааг удахгүй зарлана гэсэн юм.

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан. Улмаар хариуг нь Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байдаг. Эх сурвалжуудын мэдээллээр хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Шовгийн 16-д үлдсэн бөхчүүдээс олонхи нь допингийн асуудалгүй гэдгээ зарласан.  Гэвч Улсын баяр наадамд 10 давж түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ