Вагон унасан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

2019-08-15

Т.САЙХАН

Төв аймгийн Баян сумын гуравдугаар баг, “Мааньт өртөөний орчимд гурван вагон замаас гарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /08.14/ 10.30 цагт иржээ. Төмөр зам дахь цагдаагийн газар энэ дагуу  шалгахад, тус өртөөний 521 дугаар км-ийн гуравдугаар зуутад Улаанбаатар- Чойр чиглэлийн ачааны 2656 дугаар галт тэрэгний араасаа дөрөв дэх вагон замаас гарч, 5-7 дугаар вагон унасан байжээ.  Ослын шалтгаан, нөхцлийг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллага болон Төмөр зам дахь цагдаагийн газар хэргийн газарт ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, хамгийн сүүлд ноднин наймдугаар сарын 12-нд Улаанбаатараас Сайншандын чиглэлд явсан суудлын 286 дугаар галт тэрэг Айраг сумын орчимд замын хажуу руу унаж осолдсон. Галт тэргэнд 328 зорчигч байснаас хүний амь нас хохироогүй ч олон хүн бэртсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ