Замыг бүсчлэх шийдвэрийг хойшлууллаа

2019-08-14

С.САРУУЛ

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд наймдугаар сарын 15-наас эхлэн гурван бүсчлэлд хуваахаар болж байсан юм. Энэ дагуу зургадугара сарын 27-ноос эхлэн иргэдийн дунд санал асуулга явуулжээ. 20 гаруй цахим сайтад линк байршуулж иргэдээс саналыг нь асуухад 3761 санал өгсний 55 хувь нь дэмжиж, 40 орчим хувь дэмжихгүй, 2-3 хувь нь мэдэхгүй гэж хариулсан.

Энэ үр дүнг наймдугаар сарын 2-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, дахин  “Нийслэлийн мэдээ” цахим хуудсаар санал асуулга явуулахад  2800 гаруй хүн санал өгснөөс 65 хувь нь дэмжихгүй гэжээ. Ийнхүү иргэдийн ихэнх нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн учир маргаашаас /2018.08.15/ наас эхлүүлэхээр төлөвлөж байсан бүсчлэлийн арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болсныг албаныхан мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ