ИНЕГ:Хонконгийн жагсаалаас болж нислэгүүд хойшилж байна

2019-08-13

С.САРУУЛ

Хонконгод нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, жагсагчид Лантау аралд орших дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлыг эзлэн авчээ. Үүний улмаас МИАТ-ын онгоц өчигдөр /2019-08-12/ Хонконгод газардаж чадаагүй байна.

Тодруулбал, эсэргүүцлийн жагсаалын улмаас Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал гадагшаа чиглэсэн бүх нислэгээ зогсоож, түр хугацаанд нислэг хүлээж авах боломжгүй болжээ.  Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ2971 аяллын нислэг зэргэлдээх Гуанжоу хотод 17:52 цагт газардаж, түлш болон хоолны үйлчилгээ аван, 20:15 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрсөн байна.

Хонгконгд олон нийтийн жагсаал болж байгаатай холбогдуулан олон улсын нисэх буудал нь түр хугацаагаар хаагдаад байгаа билээ. Тиймээс дээрх чиглэлд нислэг үйлддэг МИАТ компанийн хуваарьт нислэгүүд хойшлогдоод байгаа юм.

Зорчигч иргэд дээрх чиглэлийн нислэг хэзээ хэвийн үргэлжлэх эсэх талаарх шуурхай мэдээллийг www.hongkongairport.com сайтаас авах боломжтой.

 Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ