Түрээсийн орон сууцны шалгаруулалттай холбоотойгоор АТГ зөвлөмж хүргүүлэв

2019-08-13

С.САРУУЛ

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэж дууссан. Цахимаар бүртгүүлсэн 35 мянга 58 иргэнд тэнцсэн эсэх талаар мэдээллийг сайт дээрээ байршуулж, бүртгүүлсэн майл хаягаар нь хариу илгээхээр болжээ.

Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийн 4700 нь энгийн, 30 мянга нь байраа түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлжээ.

Тэгвэл  Авлигатай тэмцэх газраас дээрх үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах  зөвлөмжийг Хотын дарга  С.Амарсайханд хүргүүлсэн байна. Зөвлөмжид түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг зорилтот бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлж, цахим хуудсандаа байршуулах, бүртгэлд авагдсан мэдээллийг эрэмбэлсэн байдал, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангасан байдал, сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар иргэд, олон нийтэд нээлттэй байлгаж хяналт тавих боломж олгох, иргэдээс холбогдох материалыг хүлээн авахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад оролцож буй албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар тусгажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ