Түрээсийн орон сууцны бүртгэлээ нийгмийн ажилтнаар хийлгэж болно

2019-07-24

С.САРУУЛ

“Нийслэлийн Орон сууцны корпораци”-ас 972 айлын орон сууцанд хамруулах түрээсийн орон сууцанд орох хүсэлтийн иргэдийн цахим бүртгэлийг энэ сарын  22-нд эхлүүлсэн. Бүртгэл  наймдугаар сарын 05 хүртэл үргэлжлэх юм.

Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжинд ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөнө. Харин  “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээллэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм.

Мөн өмнө нь Захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна

Тэгвэл түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй зорилтот бүлгийн иргэдийн цахим бүртгэлийг хорооны нийгмийн ажилтан интернэтээр бүртгүүлж өгч байгаа юм байна. Тиймээс зорилтот бүлгийн иргэд хороон дээр ирж нийгмийн ажилтнаар цахим бүртгэлээ хийлгүүлж болох юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ