Сураггүй болсон ажилтны цогцос 10 жилийн турш хөргүүрт байжээ

2019-07-24

Ж.ЦОГ

АНУ-ын өмнөд хэсгийн муж улс болох Айвагийн Консл Блаффс хотын “No Frills Supermarket” хүнсний дэлгүүрийн хөргүүр болон тавиуруудыг зайчлах үеэр сураггүй болсон ажилтны цогцос олджээ. Энэ нь 2009 оны арваннэгдүгээр сарын 28-нд ор сураггүй алга болсон хэмээн эрэн хайх хүсэлтэд нэр дурдагдсан Ларри Эли Мурилло Монкада гэгч байсныг CNN мэдээлэв.

Түүний ДНХ нь үүнийг нотолсон бөгөөд өмссөн хувцас нь алга болох үеийнхтэй нь тохирч байсан аж. Мөрдөн байцаагчдын хэлж буйгаар Мурилло Монкада нь хүнсний дэлгүүрийн тавиур болон хөргүүрүүд рүү авирч байхдаа осолдсон бололтой. Учир нь хөргүүрийн дээд талд гарч нуугдах нь ажилчдад нууцаар завсарлага авах боломж олгодог байжээ.

Гэвч хөргүүрийн дээврээс унаж, агуулахад гацсаны дараа хөргүүрийн чанга дуу чимээ түүний тусламж эрсэн дуудлагыг бусад хүмүүс сонсож чадахгүйд хүргэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.24  ЛХАГВА  №146  (6113)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ