Б.Хурц: Би эрүүдэн шүүх тушаал өгөөгүй

2019-07-23

С.САРУУЛ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц,  Улсын ерөнхий прокурорын орлогч даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал өнөө өглөө /2019.07.23/ Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм. Шүүх хурал хаалттай болж байгаа бөгөөд  хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцох бол гэрчээр С.Зориг агсны гэргий Б.Булган оролцож байна.

Тэгвэл 12:00 цагийн байдлаар  ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал 14.00 цаг хүртэл хойшлоод байна. Үүний учир нь С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахын тулд хорих ангиас авчрахаар болжээ.  Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц завсарлагаанаар сэтгүүлчдийн асуултад хариуцлахдаа “Эрүүдэн шүүх тушаалыг би өгөөгүй. Тийм зүйл байхгүй. Шүүх хурал дуусаагүй байна” гэж хариуллаа.

Хэргийг сануулахад, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг 2002 онд баталж 2017 он хүртэл мөрдсөн Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсгийн Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 251.1-д заасан Эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр буруутган, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ