Б.Хурц нарыг гэрчлэхээр Б.Булган шүүх хуралд оролцож байна

2019-07-23

С.САРУУЛ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц,  Улсын ерөнхий прокурорын орлогч даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал яг одоо /2019.07.23/ Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурал хаалттай болж байгаа бөгөөд Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ирээд байгаа юм.

Мөн шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцох бол гэрчээр С.Зориг агсны гэргий Б.Булган оролцохоор иржээ.

Хэргийг сануулахад, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг 2002 онд баталж 2017 он хүртэл мөрдсөн Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсгийн Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 251.1-д заасан Эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр буруутган, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ