Үндсэн хуулийн талаарх Н.Энхбаярын асуултад ажлын хэсгийнхэн хариулж чадсангүй

2019-07-22

Ч.ЗОТОЛ

УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний  өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах төсөлтэй Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал, төсөл болон улс төрийн намуудын байр суурийг нэгтгэх хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийлээ. Нийт таван удаагийн хэлэлцүүлэг явуулах бөгөөд өнөөдөр “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” сэдвээр талууд байр сууриа илэрхийлж, асуулт хариулт өрнүүллээ.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулж   МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаярын тавьсан асуултууд   анхаарлын төвд байсан юм Тэрээр:

“УИХ, ЕТГ  хамтран  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн хэрэг. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ, Засгийн газрын гишүүд хоорондоо хэлэлцээд батлах гээд байгаа нь учир дутагдалтай гэж үзэж  энэхүү хэлэлцүүлгийг шаардаж байсан” хэмээн байр сууриа тодотгож байсан. Тэрээр  асуулт тавьсан ч ажлын хэсгийнхэн, хэлэлцүүлгийг зохион байгуулагчид бүрэн дүүрэн  хариулт өгч чадаагүй юм. Асуулт, хариултыг дэлгэрэнгүй  хүргэж байна.

Н.Энхбаяр:

  1. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төсөлд ард түмэн гэдэг үг хэд байгаа вэ. Ард түмний эрх ашгийн төлөө гэсэн үг хэд байгаа вэ.
  2. УИХ-ын дарга Г.Занданшатар телевизээр ярихдаа долоон дордуулсан өөрчлөлтийг өөрчилж байгаа гэсэн. Долууланг нь хүчингүй болгож болохгүй юм уу. Тэгвэл хэрүүл, маргаан дуусах юм биш үү?
  3. Олон санаа бодол уралдаж байгаа учраас ард түмнээр хэлэлцүүлье. Зүйл,заалт болгон дээр хууль санаачлагч, улс төрийн намуудтай хамтран маргаашаас эхлэн МҮОНРТ дээр мэтгэлцээнд ормоор байна. Үүнийг яагаад зохион байгуулж болохгүй вэ?
  4. УИХ-ын гишүүн, хэлэлцүүлгийг даргалагч С.Бямбацогт сая хэлэхдээ 35 хувийн өөрчлөлт байвал нэмэлт,өөрчлөлт болно гэлээ. Одоо 41 хувь болчихоод байгаа юм байна. Тэгвэл нэмэлт,өөрчлөлт хийх төслөө таслан зогсоож Ерөнхийлөгчийн болоод өөрсдийнхөө саналыг нэгтгэн шинэчилсэн найруулгын асуудлыг ярьж эхлэхгүй юм уу?
  5. Намуудын саналыг яаж авах гэж байна вэ. Биднээр яриулаад авсан болох гээд байгаа юм уу.
  6. Анх УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурсан хуулийн төсөл УИХ дээр яг тэр хэвээр хэлэлцэгдсэн үү, эсвэл цэг таслал өөрчлөгдсөн үү. Хэрэв өөрчлөгдсөн бол энэ нь өргөн баригдаагүй асуудлыг хэлэлцэж байгаа болж хувирах уу.
  7. Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг  өргөн барихдаа нэгдүгээр хэлэлцүүлгийн үед яагаад өргөн барьж болоогүй юм бэ. Яагаад гэвэл  Журмын тухай хуульд нэгдүгээр хэлэлцүүлэгт төслийг авч хэлэлцэнэ гэсэн байна. Тэгэхээр одоо хоёр төсөлтэй болчихсон байна. Нэгэнт хоёр төсөл бий болсон, Журмын тухай хууль зөрчигдсөн учраас нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа асуудлаа таслан зогсоож, Ерөнхийлөгчийн санал дээр өөрсдийн саналыг нэгтгэн шинэчилсэн найруулгаар хэлэлцэх ажлыг хийж болохгүй юм уу?
  8. Яагаад ард түмэн наадам хийгээд налайчихсан байгаа цагт яаран энэ асуудлыг хэлэлцээд байгаа юм бэ. 9-10 дугаар сард ард түмэн амралтаасаа ирсний дараа мэтгэлцээн дээр төлөөллийг нь оруулж байгаад энэ асуудлыг хэлэлцэж болохгүй юм уу?
  9. Нэгдүгээр хэлэлцүүлэг дууссан уу. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлсэн үү. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлчихээд завсарласан бол Журмын тухай хуулийн тасалдахгүй байдлаар хэлэлцэнэ гэдэг асуудал яагаад зөрчигдөв. Яагаад наймдугаар сарын 9 хүртэл тасарчихав. Эдгээр асуултад хариулт авмаар байна?
  10. Сая Д.Оюунхорол гишүүн хэллээ, УИХ нь Их хурал шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байя гэж. Тэр зөв. Хоорондоо холилдож, нэг нэгийнхээ үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой. Биеэ биеэ хянадаг тогтолцоо байж хариуцлага үүснэ. Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглал буюу Төрийн тэргүүн нь Засгийн газраа тэргүүлж ажиллах тогтолцоог яагаад одоог хүртэл ярихгүй бодохгүй, хуучин байдлыг хэвээр хадгалан “давхар дээл” өмсөх хүний тоог арван хэдээс дөрөв болгож өөрчлөлт ч биш засах гэж байгаа ч биш, харин тэр дордуулсан гээд байгаа долоон өөрчлөлтийг улам гүнзгийрүүлсэн юм хийх гээд байна вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Дэд ажлын хэсгийн ахлагч Н.Лувсанжав нар хариулж, ЕТГ-ын дарга З.Энхболд тайлбар хэлсэн.

 

Я.Содбаатар /хууль санаачлагч, УИХ-ын гишүүн/: “Дордуулсан долоон өөрчлөлт”-өөс  зургааг нь  зассан

 

-Би эхний асуултад нь хариулъя. 1999 оны арванхоёрдугаар сард Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрх барьж байх үед Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулсан. Дараа нь 2000 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн парламент үг үсэг, цэг таслалын нэг ч өөрчлөлтгүйгээр дахин баталсан. Үүнийг зарим судлаач “Дордохын долоон өөрчлөлт” гэж нэрлэдэг. Энэ долоон өөрчлөлтийг өөрчлөх ёстой гэж Үндсэн хуулийн бүх хэлэлцүүлэг дээр ярьдаг. Ялангуяа Үндсэн хуулийг тогтоогч нарын хурал дээр хамгийн их ярьдаг сэдэв. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа бид долоон өөрчлөлтийн зургааг хөндсөн байгаа. Ганцхан УИХ-ын цөөнхөөс дэд дарга тавихтай холбоотой асуудлыг хөндөөгүй. Бусдыг нь хүчингүй болгох, хэсэгчлэн сэргээх агуулгаар өөрчлөлт хийгдсэн. Үндсэн хуулийн 27.2-т УИХ-ын байнгын ажиллагаатай байх нөхцлийг хангах үүднээс өмнө байсан ажлын 75 хоногоос доошгүй өдөр хуралдах гэж байсныг  ээлжит чуулган 50 хоног хуралдах болгосон нь  одоо хүчин төгөлдөр байгаа. Бид 75 хоног хуралдахаар сэргээж байгаа. Нэг ёсондоо бүтэн сэргээж байгаа гэж болно.

Дараагийн асуудал 2000 оны өөрчлөлтөөс өмнө УИХ дээр дийлэнх олонх ирж байж ирц бүрддэг, нэг ёсондоо 51 гишүүнээр ирц бүрдэж байж хуралддаг байсан. Энэ нь тухайн үедээ 50 суудалтай Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхийг хэрэгжүүлэх боломжийг зарим үед  хязгаарладаг, 51 дэх гишүүн юм уу, нэг бие даагчаас хамааралтай тохиолдол олон удаа гарч, нийт 140 гаруй удаа парламентын үйл ажиллагаа тасалдах хүртэл үйлдэл болж байсан. Үүнийг ердийн олонх болгож, 39 болгож 2000 онд өөрчилсөн. Энэ удаа бид ирцийг 39 гишүүнээр хэвээр үлдээж байгаа. Гэхдээ хууль батлах босгыг өндөрсгөсөн. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар батална гэж оруулсан. Энэ нь нэг ёсондоо 39 гишүүнээр хууль баталдаг босгыг өндөрсгөсөн.  Нууц санал хураалтыг дагаад 1992 онд маш олон асуудал үүсч байсан. Иймээс нууц санал хураалтыг 2000 оны хуулиар хаасан байсан. Үүнийг бид хэсэгчлэн сэргээсэн. Засгийн газрын гишүүн өөр албан тушаал хашихтай холбоотой заалт дээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр ч түрүүнд тайлбарлагдсан. УИХ гишүүн нь албан тушаалд нь хамаатай цалин авна, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол  давхар ажил албан тушаал хашиж болохгүй гэж заасан. Дөрөв дэх өөрчлөлтөөр  Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн байна гэж албан тушаал хашиж болохоор  хэсэгчлэн сэргээсэн. Бид олон янзаар үзсэн, органик хуулиар зохицуулах гэж үндсэн чиг үүргийн яамдын хуулиар авч үзэж явсан тохиолдол бий. Үүнийгээ дөрвөн яамаар хатуу барьж байсан үе ч бий.  Гэтэл үндсэн чиг үүргийн яамаа долоо болгочихсон. Дараа нь Засгийн газрын гишүүний гуравны нэгээр тогтоосон. Гэтэл 12 гишүүнтэй байсан Засгийн газар 19 гишүүнтэй болчихсон. Энэ туршлагаас хараад Ерөнхий сайд болон бусад гишүүдийг бүтэн хаах уу, яах вэ гэдэг нь хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх байх. Яагаад гэвэл Ерөнхийлөгчөөс зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүний ажлыг хавсарч болохоор оруулсан байгаа. Энэ нь улс төрийн намын сонгуультай холбоотой, намуудын цаашдын томъёололтой холбоотой.

УИХ-ын бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө дуусгавар болгохтой холбоотой, Засгийн газрын эмхлэн байгуулахтай холбоотой заалт дээр 2000 оны өөрчлөлтийг хэсэгчлэн сэргээсэн. 2000 оны өөрчлөлт бол тухайн үед үүссэн улс төрийн нөхцлөөс шалтгаалж бий болсон.

 

З.Энхболд /ЕТГ-ын дарга/: Ерөнхийлөгчийн  төсөл хууль зөрчөөгүй

 

-Хэлэлцүүлэг нэлээд явчихсан. Нэгдүгээр хэлэлцүүлэг өнгөрсөн хойно орж ирж байгааг яаж хэлэлцүүлэх вэ гэж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх Журмын тухай хуулийн 11.3.4-т чуулганаар урьдчилан тогтсон нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох байна. Харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно гэсэн заалтаар хэлэлцүүлэг цааш үргэлжилнэ. Үүнийг хийхийн тулд нийцүүлэх ажлыг Ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулахаар УИХ  өнгөрсөн долоо хоногт тогтоол гаргасан. Түүний хүрээнд бие биетэй нь уусгаж, томъёоллыг нэгтгэж болохоор үзэл санаа адил зүйлүүд улам товч болж явна. Аюулгүй байдлын үзэл баримтлал болон зарим заалтыг би өглөө хэлсэн, нэгтгэж шүүсийг шахаад явж болно. Хоёрдугаар хэлэлцүүлэг хаагаагүй байгаа учраас 11.3.4-өөр болно гэж үзэж байгаа.

 

Н.Лувсанжав /дэд ажлын хэсгийн ахлагч/:Хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээгүй байгаа

 

-Би хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлаар хариулт өгье. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл санаачилснаас хэлэлцэн батлах хүртэл бүх үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нитйн бусад байгууллагын оролцоог хангах зарчим Журмын тухай хуульд бий. Энэ хуулийн  5.4,7-д төслийн хэлэлцүүлэг үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоох шаардлага бий. УИХ-ын тогтоол гарсан. Хоёрдахь хэлэлцүүлэг  одоогоор хийгдээгүй байна. Хэлэлцүүлэг хоорондын хугацааны дээд хязгаарыг УИХ тогтоох эрхтэй.

Үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр асуултад дутуу хариулж байгааг сануулаад “Үндсэн хуулийн 35-аас доошгүй хувьд өөрчлөлт оруулна гэсэн нь 41 хувь болчихоод байгаа нь хууль зөрчсөн. Нэмэлт, өөрчлөлт биш шинэчилсэн найруулга болчихоод байгаа юм байна. Иймд  нэмэлт,өөрчлөлтийн ажлын хэсэгэ зогсоож, шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийг байгуулж өргөн барьж хэлэлцэж болохгүй юм уу. Хоёрдугаарт, намуудын саналыг яаж авах гэж байгаагаа хэлж өгөөч. Гуравдугаарт, ард түмэн, ард түмний эрх ашиг  гэдэг үг хэд орсон бэ. Дөрөвдүгээрт, хоёр төслийн тухайд хэлэхэд, нэгдүгээр хэлэлцүүлгийн тухай Журмын тухай хуульд ойлгогдож байна. Гэтэл нэгдүгээр хэлэлцүүлэг дуусчихсан байдаг, гэтэл төсөл ороод ирсэн байдаг. Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналд авахаар чухал зүйлүүд байгаа гэж зарим нь үзэж байгаа байх. Тэгвэл тэрийг ярихад Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг гарч, хоёр төсөл байгаа тохиолдолд Журмын тухай хууль зөрчсөн тул нэмэлт, өөрчлөлтийн асуудлаа зогсоож нэгдсэн нэг төсөл болгож шинэчилсэн найруулгаар хэлэлцэж эхэлж болохгүй юм уу.Яагаад Журмын тухай хуулиа зөрчиж яваад байгаа юм бэ. Би алдаагаа зас гэдгийг асуулт мяагаар та нарт зөвлөж байгаа юм. Дахин хэлье, Д.Лүндээжанцан гишүүний ахалсан 62 гишүүн гарын үсэг зурсан төсөл УИХ дээр хэлэлцэгдэхдээ нэг цэг, таслал өөрчлөгдсөн бол тэр нь өргөн баригдаагүй асуудал болж хувирна. Ийм жишээ бий юу. Яагаад гэвэл бид цахим хуудас бүрт өөр төслүүд хараад байна, яагаад энгийн хувилбар, энгийн биш хувилбар гэж яваад байгааг сайн ойлгохгүй байна” гэсэн юм.

 

С.Бямбацогт: Хоёр дахь хэлэлцүүлэг явж байгаа, үйл явц тасраагүй

 

Хэлэлцүүлгийг даргалагч С.Бямбацогт  хариулахдаа “35 хувиас дээш  бол нэмэлт,өөрчлөлт гэдэг асуудал энд яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл 28.5 буюу 20 зүйлийг 49 заалтаар хөндсөн. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөл мөн 28 заалт буюу 20 зүйлийг 52 заалтаар хөндсөн. Агуулгын хувьд давхцсан ижил зүйл заалтыг хасахаар 41 хувь болж байгаа. Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг яагаад ажиллаад байна гэвэл, яавал 35  хувь дотор багтаах вэ, ийм байвал нэмэлт,өөрчлөлт, түүнээс дээш бол шинэчилсэн найруулга гэж Журмын тухай хуульд бий. Тиймээс хуульд нийцүүлье гэж байгаа.

Нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа яагаад Ерөнхийлөгч төсөл өргөн барив гэдэг тухайд хэрэв хоёрдахь хэлэлцүүлэг дууссаны дараа төсөл,санал өгсөн бол, өөр эрх бүхий субьектүүдээс санал гарсан бол түүнийг хэлэлцүүлэгт оруулах боломжгүй, Журмын тухай хуулиараа. Хоёр дахь хэлэлцүүлэг явж байгаа. Үүнтэй холбоотой намуудын уулзалт, хэлэлцүүлэг хийе гээд наймдугаар сарын 8 хүртэл завсарласан. Өөрөөр хэлбэл, тасралтгүй үргэлжлэх үйл явц явж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 4 сар

    Улс орноо Н.Энхбаяраар удирдуулах,Ард түмнээ ядуурлаас гаргах,хөгжүүлэх,иргэддээ жинхэнэ эрх чөлөөг эдлүүлэх,Иргэдийн өмчийг хайр гамгүй сүйтгэсэн эздэд хариуцлага тооцуулах ажлыг МАХН-д даалгах түүхэн цаг үе иржээ гэж ойлгох хэрэгтэй байна Монголчууд минь….Үр хойч үе,нялх бяцхан үрс минь МАНАН-д манарч,Утаанд угаартаж дууслаа.

  • 4 сар

    Энхбаяр бид нарын саналыг үндсэн хуульд яаж тусгах вэ гэж асуугаад байна ш дээ. Зүгээр ингээд ярьсныг санал авсан гээд тооцоод өнгөрөөхгүй баймаар байна. Мэтгэлцмээр байна.Дордуулсан 7 өөрчлөлтийг яагаад гүнзгийрүүлээд байна,Яагаад ард түмэн наадамлаал амарч явсан хойгуур хэлэлцэж батлах гээд байна,яагаад хууль зөрчөөд байна гэх зэрэг олон асуултанд хариулж чадсангүй.

  • 4 сар

    Enhkbayar   olon   jil    teriin   bukh   l   shatand   ajillasan   ,   sain   ajillasan   bol  odoo     uls   oron    ard   tumen   mini   iim    yduu     khudal     yrigchdiin   ugiig    hkarsaar   baikh   uu   …     Eer    ogt   eer   ender   medleg   chadbartai   hkumuuseer   solinoo…

  • 4 сар

    н энхбаяр улс төрч л шударга ард түмэн ээ гэсэн үг хүчтэй үндсэн хуулинд суулгаж ард түмэнд илүү өргөн хүрээ хэрэгтэй  гэж бна  ажил ийн хэсэг манан ашиг ийн төлөө л ярьж байгаан илт харагдаж бна 

  • 4 сар

    Н ЭНХБАЯР ДАРГА БОЛОВСРОЛ ӨНДӨР  ХҮН  МАН МАД БОЛХОН ТОДОРХОЙ ХҮЧТЭЙ УЛС ТӨРЧ Н ЭНХБАЯР 

  • 4 сар

    Мэдээж маны ЛУЙВАРЧИДИЙН ажил ийн хэсэг хариулж чадахгүй байгаан өөрсдийн ашигтай холбоотой болхоор  гацаж бна экс н энхбаяр мундаг улс төрч хүн бүхнийг мэдээ байгаа амжилт !

  • 4 сар

    2000 оны дордохын 7 г нэг их өөрчилсөн юм алга аа. Хариултаас нь харахад АН МАН 2 хавсайдаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ