“Их хурд-8”: Шилдэг адуучид тодорлоо

2019-07-22

Б.Дарьсүрэн

 ММСУХ-оос зохион байгуулсан “Их хурд-8”-д наадамчдыг шуугиулсан тэмцээн бол адуучин  юм. Энэ тэмцээнд 21 аймаг, 330 сумын адуучин  бүртгүүлсэн байна. Тэд ташуур болон уурга шүүрэх, адуу уургалж, булгиулах гээд дөрвөн төрлөөр өрсөлджээ.

Хүй мандлын дэнжид тоос босгосон ширүүн өрсөлдөөн дундаас гуравдугаар байрыг Говь-Алтай аймгийн адуучин А.Ганзол эзэллээ. Харин хоёрдугаар байрыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ЗХ-ний 232-р ангийн адуучин А.Мөнхтөр, тэргүүн байрт Завхан аймгийн адуучин Л.Пүрэвсайхан нар тус тус шалгарч, мөнгөн шагнал өргөмжлөл хүртсэн юм. Хоёр болон гуравдугаар байрын шагналыг “Оюутолгой” компанийн менежер н.Сүнжидмаа, тэргүүн байрын шагналыг ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Хишигбаатар гардууллаа.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ