М.Мөнхдөл: Н.Батсуурь аварга шиг бөх болохыг мөрөөддөг

2019-07-22

Б.Дарьсүрэн

Гурван жилд нэг удаа ММСУХ-оос зохион байгуулдаг “Их хурд” шигшмэл хурдан морьдын уралдаан болон Монгол туургатны өв соёлын наадам энэ сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын нэг хэсэг нь болж, наадамчин олныг өндөлзүүлдэг нь “Хуйрнан шуугигч” буюу хүүхдийн бөхийн барилдаан билээ. Бяцхан бөхчүүдээс М.Мөнхдөлийг онцлон ярилцлаа.

– Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг М.Мөнхдөл гэдэг. Одоо 11 настай. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн зургадугаар ангид сурдаг.

– “Хуйрнан шуугигч” барилдаанд хэдэн удаа ямар амжилтуудтай оролцсон бэ?

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гэрийнхэнтэйгээ ирсэн. Би 2015 оноос барилдаж эхэлсэн. Тэр жилд хоёр удаа үзүүрлэж байсан.

-Үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Бөх барилдахын сайхан нь юу вэ?

-Би 2013 он буюу таван настай, цэцэрлэгт байхдаа барилдаж эхэлсэн. Сайн хичээж, улсын наадамд барилдахыг мөрөөддөг. Аварга, арслан цолтой бөхчүүдийг хараад, бөхөөр бахархан барилдах сайхан.

-Өөрөө бөх барилдъя гэж зорьсон уу, эсвэл ойрын хэн нэгэн нь зөвлөж тусласан уу?

-Аав маань намайг “Бөх болгоно оо, хоолоо сайн иднэ шүү” гэж байнга захьдаг. Мөн надад бөхийн мэхнүүдээс зааж, зөв барилдахыг зааж, сургадаг.

-Бэлтгэлээ хэрхэн базааж байгаа вэ. Үлгэрлэж, барилдааныг нь сонирхдог бөх байгаа юу?

-Гэртээ олон давталттай суниах болон аавынхаа зааж өгсөн мэхнүүдийг давтдаг. Биеийн тамирын хичээл дээр найзуудтайгаа барилдаж, мэхнүүдээ мартахгүй байхыг хичээдэг. Н.Батсуурь аваргын барилдаанд дуртай. Энэ ах шиг болохыг мөрөөддөг.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ