Их хурд: “Хос морьтон”-ууд шалгарлаа

2019-07-22

                             

Б.Дарьсүрэн

ММСУХ-оос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Их хурд” наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ наадамд үзэгчдийн сонирхлыг татаж байсан, өвөрмөц тэмцээн бол хос морьтон шалгаруулах байсан юм. Олон сайхан хос морьдоос эхний гурван байрыг шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагналыг ММСУХ-ны тэргүүлэгч, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гардуулсан юм. Гуравдугаар байрт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс оролцсон Д.Уранчимэг, П.Алтангэрэл нарын хос шалгарчээ. Харин хоёрдугаар байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын н.Алтангэрэлийн хос, тэргүүн байрыг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын н.Дамчаасүрэнгийн хос эзэллээ.  Онцлоход, нэг хоёрдугаар байрын оролцогч нар гэр бүлээрээ тус бүр хоёр хос, дөрвөн морьдтой оролцсон нь бусдаас онцгой байлаа.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ