Фото: Хөгжмийн зохиолч Б.Шаравыг эцсийн замд нь үдлээ

2019-07-22

С.САРУУЛ

Монголын суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шаравыг эцсийн замд нь үдэж, хүндэтгэл үзүүллээ. Салах ёс үйлдэх эмгэнэлийн арга хэмжээнд  төр, нийгэм, урлагийн зүтгэлтэн, хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нь 1952 оны арван нэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. Тэрбээр 1973 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” зэрэг олон арван бүтээл нь ард түмний хүртээл болсон юм.

Түүнд Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ