М.Ананд Хакүхог давж түрүүллээ

2019-07-22

С.САРУУЛ

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын барилдаан өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдрийг хүртэл дээд зиндааны түрүү бөхийн төлөө их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өрсөлдсөн юм. Хоёр аварга сүүлчийн барилдаанд оноолт таарч, Какүрюү М.Ананд ялснаар 14 даваатайгаар тэмцээнийг тэргүүллээ. Хэрвээ Хакүхо давсан бол хоёр аваргын хооронд нэмэлт барилдаан гарах байсан юм.

Хакүхо 12 даваа, гурван унаатай тэмцээнийг өндөрлүүлсэн бөгөөд Ичиножёо А.Ичинноров, Котошогикү, Какүрюү нарт унажээ.

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд ийнхүү зургаа дахь түрүүгээ хүртлээ. Энэ жил 33 настай Какүрюү М.Ананд аварга анхны түрүүгээ 2014 оны гуравдугаар сард авч байсан бөгөөд тухайн үед Хакүхо М.Даваажаргал аварга 28 түрүү аваад байжээ.

Дээд зиндаанд барилдсан Монгол  бөхчүүдээс  Ичиножёо А.Ичинноров есөн даваа авсан бол сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил тав, Дайшёохо Ч.Шижирбаяр зургаан даваатайгаар тэмцээнийг дуусгасан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ