Аваргын мялаалгын наадам ирэх сард болно

2019-07-21

Т.САЙХАН

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын Аварга Цол хүртсэн Э.Оюунболдын аварга цолны наадам ирэх наймдугаар сард болох юм байна.  Э.Оюунболд 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага, 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан цол хүртсэн билээ. 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэр сумаас түрүү бөх тодорсон тохиолдол болсон юм. Хан Хэнтийчүүд ийнхүү 30 жилийн дараа Монгол Улсын Аваргатай болжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ