“Их хурд-8” наадмын эргэн тойронд

2019-07-20

Б.Дарьсүрэн                       

ММСУХ-оос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Их хурд” наадам Хүй долоон худагт өнөөдөр /07.20/ хурдан азарганы уралдаанаар эхэлсэн юм. Түрүү магнайд Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын улаан хээр хурдалсан бол Дорнод аймгийн Баянтүмэн сумын О.Батбилэгийн халзан аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Т.Төрмөнхийн бор азарга хурдаллаа.

ММСУХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шигшмэл морьдын уралдаан түрүүхэн болж өнгөрлөө. Энэ уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Ц.Чимэд-Овоогийн халзан түрүүллээ. Аман хүзүүнд мөн Ц.Чимэд-Овоогийн хул азарга хурдаллаа. Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын Х.Энхмөнхийн хул азарга давхисан юм. Өнөөдөр Азарга болон шигшмэл хурдан хүлгүүдийн уралдаан болсон бөгөөд маргааш их насны морьдын уралдаан болох аж. Түрүүлсэн морьдын унаач хүүхдүүдэд нэг өрөө байрны түлхүүр гардуулах бол уяач нарыг ландкруйзер-200 маркын автомашинаар шагнах болсноороо онцлог болж байна. Хурдан морьд уралдахын сацуу “айраг фестиваль”, “сайхан хос морьтон шалгаруулах тэмцээн”, “хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан” гээд өв соёлоо таниулсан олон төрлийн уралдаан зохиогдож байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ