Хоёр аваргын барилдаанаас түрүү бөх тодорно

2019-07-20

Б.Дарьсүрэн

Нагоя башёгийн 14 дэх өдрийн барилдаан  өндөрлөлөө. Ёкозуна Какүрюү сэкивакэ Митакэүмитэй барилдан давсан бол ёкозуна Хакухо экс озэки буюу маэгаширагийн тав дах бөх Котошёогикүтэй барилдан өвдөг шороодож, 12 даваа хоёр унаатай боллоо. Маргааш хоёр аварга хоорондоо барилдах бөгөөд тухайн барилдаанаас түрүү бөх тодрох юм. Өчигдрийн барилдаанд Какүрюү аваргыг давсан Томоказэ Котоюүког давж 11 даваатай болсон бол аваргуудын араас нэхэж байсан Тэрүцүёши Котоюүкитэй барилдан өвдөг шороодсон аж.

14 өдрийн дараах байдлаар:

Дээд зиндаа

Тамаваши Б.Мөнх-Оргил 4-10

Ичиножёо А.Ичинноров 8-6

Дайшёохо Д.Шижирбаяр 6-8

Жюүрёо зиндаа

Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар

Араваши Дөлгөөн 5-9

Чёошома Мөнхсайхан 8-6

Кирибаяама

Азүмарюү А.Тодбилэг 7-7

Миторюү Төрболд 9-5 гэсэн амжилттай байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ