Какүрюү М.Ананд өвдөг шороодлоо

2019-07-19

Нагоя башёгийн 13 дах өдрийн барилдаан сонирхолтой болж өнгөрлөө. Тэмцээнийг нэг ч унаагүй тэргүүлж байсан Какүрюү аварга маэгаширагийн барууны долоо дах бөх Томоказэтэй оноолт тааран барилдаж, өвдөг шороодлоо. Харин 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өрсөлдөгч бөх Миогирюүг давж 12 даваа нэг унаатай болсон юм. Ингэснээр дээд зиндааг хоёр аварга тэнцүү амжилттай тэргүүлж эхэллээ. Тэдний араас өнөөдөр өрсөлдөгч Ооношог давсан Тэрүцүёши 11 даваа хоёр унаатайгаар нэхэж байна. Ёкозуна Какүрюүг давсан Томоказэгаас сэтгүүлч “аваргыг давсан даруйд юу бодогдов” хэмээн асуухад: Итгэж өгөхгүй байна, цав цагаан…” гэжээ. Маргааш буюу 14 дэх өдрийн барилдаанд ёкозуна Хакухо Котошёогикүтэй, Какүрюү сэкивакэ Митакэүмитэй тус тус оноолт таарчээ. 13 өдрийн дараах байдлаар:

 

Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 3-10

Маэгашира Б-4 Ичиножёо А.Ичинноров 8-5

Маэгашира Б-9 Дайшёохо Д.Шижирбаяр 6-7

Жюүрёо зиндаа

Азүмарюү А.Тодбилэг 7-6

Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 6-7

Чёошома н.Мөнхсайхан 7-6

Араваши н.Дөлгөөн 5-8

Миторюү н.Төрболд 8-5 гэсэн амжилтуудтай тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ