Монголын тамирчдаас азийн аварга хоёр төрлөө

2019-07-19

Д.Надмид 

Жюү Жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчид өрсөлдөж байна.

Тэр дотор  Монголын 100 гаруй тамирчин энэ тэмцуээнд орсон. Тэднээс эхнйиөдөр манай тамирчид нэг алт хоёр хүрэл медаль авсан бол тэмцээний  дараагийн өдөр нь  Файтинг  төрөлд 77 кг-ын жинд Гаруда академийн тамирчин Т.Мөнх өрсөлдөгчөө боор мэхээр ялж Азийн хоёр дахь аварга боллоо.

Мөн 62 кг-ын жинд Тус академийн тамирчин Ө.Эрдэнэбаатар аваргын төлөө АНЭУ- ын тамирчин өрсөлдөж ялагдлаа мөнгөн медалийн эзэн болов.

Манай тамирчид мэх сайтай хурдтай байсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татав.

Жюү жицүгийн шилдгийн нэг Г.Баяндүүрэн жиндээ ширүүн өрсөлдөгч байж чадснаар хүрэл медаль хүртэв.

Эхний хоёр өдрийн дүнгнно манайхан нийт 10 медальтай болоод байна.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ