Улаанбаатар-Дарханы чиглэлийг автозамыг хэсэглэн хаалаа

2019-07-18

Б.БАЯРЖАВХЛАН

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч П.Пүрэвхандаас тодрууллаа.

 

-Дарханы замыг ямар хугацаатайгаар хааж байгаа вэ?

-Өнгөрсөн даваа гаригаас эхэлж хаасан байгаа. Ашиглалтад орох хугацаа хүртэл хэсэгчлэн хаана. Зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан хэсгийн түр замаар хөдөлгөөнд оролцож бусад хэсэгт үндсэн замаараа оролцох юм.

-Замын хөдөлгөөнийг хаанаас эхэлж хааж байгаа вэ?

-Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дарханы чиглэлд салдаг уулзвараас эхэлж хаана. Улаанбаатар хот доторх буюу баруун зүгт иргэд зорчихдоо Таван шар Толгойт, Орбит, Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км-ийн гармын орчим Баруун туруунд хүрнэ.

-Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгсэл хаагуур явах вэ?

-Тус чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.18  ПҮРЭВ  №142  (6109)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ