Үндсэн хуулийн төсөл: Х.Баттулга VS Г.Занданшатар

2019-07-18

Т.БАТСАЙХАН

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал улс төрийн гол сэдэв болж байна. Гэхдээ энэ асуудалд Төрийн өндөрлөгүүд, улс төрийн намууд, хуульчид санал нэгдэж чадаагүй. Шуудайд хийсэн үхрийн эвэр гэдэг шиг л эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч намын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг дэмжсэнгүй.  Бүр тэс өөр заалт бүхий төслийг өөрөө өргөн барив. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хийж чадна гэдэгт ч эргэлзэхэд хүргэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болон УИХ-ын дарга Г.Заншатарын багийнхны боловсруулсан Үндсэн хуулийн төслийн эсрэг тэсрэг заалтуудыг хүргэж байна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга: 

 

-Монгол Улс нь холбооны бус нэгдмэл улс атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэхээр заасан нь амьдрал дээр сөрөг үр дагавар гаргаж байна. Иймд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг тооцож гаргасан Засгийн газрын саналыг харгалзан УИХ шийдвэрлэнэ” гэсэн заалтыг оруулах хэрэгтэй.

 

-Намуудад тавих шалгуур нь хэт доогуур, санхүү нь ил тод биш байдгаас төрийн үйл ажиллагааг доголдуулах хүчин зүйл болжээ. Тиймээс намуудын гарааг жигд, санхүүг ил тод болгох заалтууд оруулахаар санал болгож байгаа юм. Намуудын парламентад суудал авах босго нь нийт сонгогчдын таван хувь буюу 100 мянган хүний санал авсан байхаар тогтооё. Харин намыг бүртгэхдээ арван мянга нэгээс цөөнгүй гишүүнтэй бол сонгуулийн төв байгууллага бүртгэхээр зааж өглөө. Мөн нам ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөхгүй. Намын орлогын эх сурвалж ба зарцуулалт нийтэд ил тод байна.

 

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоож, хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүний давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах нь зүйтэй юм. Энэ бол нийгмийн шаардлага, олон жил ярьсан асуудал.

 

-Байгалийн баялаг төрийн өмч байна гэсэн заалтыг ард нийтийн өмч байхаар саналдаа тусгасан. Мөн гаднын хөрөнгө оруулалттай компани байгалийн баялаг ашиглавал хөрөнгө оруулалтаа 100 хувь өөрсдөө гаргаж, ашгийн 51 хувийг Монгол Улс хүртэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн төсөл оруулах ёстой.

 

-Үндсэн хуульд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байхаар тогтоосон нь парламентыг бүрэн эрхийнхээ хугацааны эхний жилд улс төрийн томилгоо хийдэг, сүүлийн жил гаруй хугацаанд дараагийн сонгуульд зориулсан улс төрийн бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг албан бус горимд оруулсан. Ингэснээр Улсын Их Хурал үндсэн чиг үүргийнхээ ажлыг зөвхөн хоёр жилийн хугацаанд хийдэг гэх шүүмжлэл хүлээх болсон. Энэ бодит үндэслэлтэй гэдгийг эрдэмтэн, судлаачдаас гадна Улсын Их Хурлын гишүүд, улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрөх болжээ. Тиймээс гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох шаардлагатай.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-“Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх, олон нийтийн хэлэлцүүлгээр өндөр давтамжтай гарсан саналыг үндэслэн сум, дүүргийн ИТХ-ыг нутгийн өөрийн удирдлагын үндсэн нэгж байхаар төсөлд тусгасан. Үүнийг хоосон тунхаг болгохгүйн тулд сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна гэж оруулсан.  УИХ-ын татвар тогтоох бүрэн эрхэд огт халдаагүй. Энэ бол хууль тогтоох эрх мэдэл УИХ-д хадгалагдаж байна гэсэн үг.

 

-Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Тиймээс улс төрийн намууд шинэчлэгдэж, улс орон, ард олны төлөө эвлэлдэн нэгдсэн эрүүл байгууллага, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх сурвалж, зарцуулалт нь ил тод байхыг үүрэгжүүлж байгаа. Намын үйл ажиллагааны зарчмыг зааснаар нийгэм, улс төрийн тогтолцоонд эзлэх түүний байр суурийг тодорхой болгож, төрийн дээр нам гарахаас харин ч урьдчилан сэргийлсэн гэж ойлгож болно.

 

-Засгийн газрын үйл ажиллагааг хянах хяналтын механизм төсөлд шинээр орсон. Ерөнхий сайд огцорвол танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Тэгэхээр Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөхгүй.  Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

 

-Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.

 

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Гишүүний гуравны хоёроос доошгүй гишүүний саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол УИХ тарна. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

 

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.18  ПҮРЭВ  №142  (6109)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 5 сар

    Сайн байна уу
    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналаа хавсралтаар илгээлээ
    Хүлээн авч нийтлэлдээ оруулж өгөхийг хүсье.
    Оршил
    Миний бие Монгол Улсын Усны салбарт 50 гаруй жил ажиллаж байна.
    Түүний эхний үед ЗХУ-ын техникийн тусламжаар Монгол орны төв суурин, мал аж ахуй, үйлдвэрийн ус хангамжид 50 гаруй мянган худаг, уст цэг байгуулах, усалгаатай тариаланд 135 услалтын систем барих ажлын зураг төслийг боловсруулах, барилгыг барих ажлыг удирдан зохион байгуулж бүтээлч ажиллагааг явуулсан.
    Харин Адчилсан хувьсгалын дараах Парламентийн засаглалын үед бидний байгуулсан худгуудын барилгыг буулган хувь хүмүүс авч, тоног төхөөрөмжийг сугалан Хятад улсад хаягдал төмөр гэж худалдсан. Харин одоо сэргээхээр ихээхэн хөрөнгө улсаас зарах боллоо. Услалтын системийг хувьчилсан нэрээр шугам хоолойг нь ухаж аван мөн бороожуулах төхөөрөмжийн хамт хог хаягдал болгон Хятад улсад зарж сүйтгэсэн. Одоо бас л тэдгээрийг шинэчлэхээр хөрөнгө зарсаар байна.
    1991 оноос Усны инженерийн мэргэжлийн хувийн хэвшлийн компани байгуулан усны салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн чадвараа харамгүй гаргасаар ирлээ.
    Усгүйгээр амьдрал байдаггүй, ус хэрэглэдэггүй хүн амьтан, үйлдвэр, аж ахуйн газар байдаггүйтэй зэрэгцээд усны мэргэжлийн хүмүүс улс орны бүх салбартай харьцан ажилдаг болохоор тэдгээрийн хэрэгцээ, хөгжлийн талаар бусдаас илүү мэдлэгтэй байдаг гэж болно.
    Иймд Улс орныхоо хөгжлийг бодож Засаглалын талаар саналаа хүргүүллээ.
    Миний санаа улс орныг хөгжүүлэхэд нэмэр болно гэж найдаж байна

    Хүндэтгэсэн
    Номоо овогт Бүтэдийн Дагвадорж
    Доктор (Ph.D), Монгол Улсын Зөвлөх инженер
    Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК-ий Ерөнхий захирал
    Монголын Томоохон Боомтын Хорооны (MONCOLD) /НҮТББ/ Удирдах зөвлөлийн дарга
    2019-06-29

    Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Улс орон эмх цэгтэй хөгжинө.
    Парламентийн засаглал
    1992 оноос хойш Монгол улс парламентийн засаглалтай болсон. Түүнээс хойш 2017 оны байдлаар ямар үр дүнд хүрэв гэдгийг дүгнэж үзэхэд:
    Монгол орны эрт дээр үеээс уламжлан ирсэн хуульт ёсыг сэргээн, шудрага ёсыг бий болгох талаар Ц.Нямдорж тэргүүтэй хуульчид асар их хөдөлмөр, хүч чармайлт гарган 500 гаруй хуулийг гарган мөрдүүлснийг үгүйсгэж ерөөсөө болохгүй. Цаашид ч хууль эрхзүйн акт баримтыг сайжруулан, улс орны аюулгүй байдлыг хангах, хөгжүүлэх, хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хуульчлан, түүний хяналтыг тавьж ажиллах нь зүйтэй.
    Харин хувийн эрх ашгийг Улс орныхоос илүүд үздэг хүмүүс, мөнгө ихтэй баячууд олноор Парламентад орсноос түүний засаглалыг ашиглан үндэсний баялгаа хувааж идэн, ядууруулах алхамыг хийж байгааг өөрчлөх зайлшгүй хэрэгтэй боллоо.
    3 сая хүн амтай 70 орчим сая малтай, маш их баялагтай, өдий төдий уул уурхайн үйлдвэрүүдтэй, барилгажилт өндөр хэмжээнд хөгжсөн Монгол Улсын иргэд дэлхийн хамгийн жаргалтай, баян орон байх боломжтой билээ.
    Гэтэл Парламентийн засаглалын үр дүнд гадаадаас их хэмжээний зээл авч /23 их наяд төгрөг/, үндэсний орлогоосоо хэд дахин давсан өрөнд орж, уг зээлээр цөөхөн хүн баяжиж, хувааж иддэг болсноор хүн амын дийлэнх нь ядуурч, амьдрахад бэрхшээлтэй болсноор гадаад орон руу олноор дүрвэн гарах боллоо.
    Хэн хуваан авч байна гэхээр нөгөө Парламентийн гишүүд, тэдний намын зүтгэлтнүүд.
    Өөрөөр хэлбэл Монгол Улсыг их өрөнд оруулж, эргэн төлөгдөх найдвар багатай зээлээр янз бүрийн төслүүдийг санхүүжүүлэх нэрээр дээрх парламентийн гишүүдийн компаниуд хуваан авчээ. Үүний нэг тод жишээ УИХ-ын гишүүдийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээл. түүнтэй төстэй олон үйлдлээр дийлэнх Их Хурлын гишүүд, тэдний гэр бүл, компаниуд баяжсан байдаг.
    Засгийн Газар нь УИХ-ын гишүүдийн бизнесийг дэмждэг үйлчилгээний байгууллага болж хувирсны дээр, улс орны эрх ашигт нийцсэн арга хэмжээг төлөвлөн гэрээ хэлэлцээр байгуулахаар УИХ-д хандахад УИХ-н гишүүдэд ашиг орлого оруулахгүй бол томоохон төслүүдийн саналыг унагааж, улс орны хөгжилд саад хийдэг боллоо.
    Их Хурлын гишүүд яамны сайдад үүрэг өгөх эрхтэй, хэрэв тэдний бизнесийг дэмжихгүй бол ямар нэг шалтгаан олж сайдыг огцруулах асуудлыг тавьж дарамлана. Их хурлын гишүүнд өрсөлдөхөөр их мөнгө зарцуулснаа нөхөхийн тулд төсөл нэрээр төрөөс тэрбум тэрбумаар мөнгийг авч идэн баяжихыг эрмэлздэг удирдлагын системтэй засаг төр ажилладаг болсон нь үнэхээр харамсмаар.
    Сум орон нутгаас их хуралд сонгогдсон гишүүд дахин сонгогдохын тул 70 сая мал бүхий малчид буюу Монгол Улсын ажиллах хүчний дөрөвний нэгийг бүрдүүлж буй малчдаас нэгч төгрөгийн татвар авахгүй байхыг чухалчилж, улсыг ядууруулах гол бодлогыг гаргаж, үйлдвэрлэл явуулж орлого олж байгаа хүн бүр татвар төлж байх Үндсэн Хуулийн заалтаа УИХ хэрэгжүүлэхгүй байна.
    Уг нь орон нутагт засгаас төсвийн хөрөнгө мөнгө авахгүйгээр мал аж ахуйн орлогоор бие даан хөгжих боломжтойг дээр үеийн хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй гэж байхад Нэгдэл, Сангийн аж ахуйн дарга нар хариуцан ажиллаж, бааз суурийн нь тавьж өгсөн жишээ байдаг.

    Монгол улсын аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийн байгууллагуудын татвараар олсон орлого, дээр нь зээл тусламжийг нэмэгдүүлж, аймаг, сумдын төсвийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг хариуцан гаргаж, малчдын эрүүл мэнд, боловсрол, малын эмчилгээг хангаж, өвс, тэжээлийн тусламж үзүүлж, малыг өсгөн баяжих боломжийг бүрдүүлж өгсөөр байна.
    Түүний үр дүнд малын тоо 70 саяд буюу 100 гаруй сая хонь толгойд хүрэн баяжиж байгаа юм шиг мөртөө мал аж ахуйгаа сүйрүүлэх бодлого барьж байна.
    Монгол орны бэлчээрийн даацийг 65 орчим сая хонь толгой байна гээд эрдэмтэд 1970-аад оны үед тодорхойлсон. Саяхан эрдэмтэд судлан бэлчээрийн даац хэтрэн, аюултай байдалд орсныг тодорхойлон гаргаж анхааруулж, сонин хэвлэлд мэдээлсэн.
    Тэхлээр 100 сая толгой мал бэлчихээр бэлчээрийн мал иддэг ашиг шим ихтэй гол өвс ургамлууд устаж, хортой, ашиг шим багатай ургамлууд үлдээд 2003-2008 оных шиг хуурайшилтай жилүүд давтагдахаар идэх өвсгүй болж, өнгөрсөн жил шиг их цас орох үед малын дийлэнх хэсэг нь үрэгдэж, малчид ядуурах замд орохоор байгаад Парламент тодорхой арга хэмжээ авахгүй байсаар байна.
    Монгол улс зах зээлийн системд шилжлээ гэж улс төрчид, эдийн засагчид дүгнэдэг боловч улс орны эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуй маань жалга довны гишүүдийн бодлогоор түүнд орсонгүй.
    Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахаар түүвэр сонголтоор 1500 хүнийг цуглуулж, Парламентын засаглалыг бэхжүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, өөрийн мэдлийн дагавар хүү болгох гэсэн асуудлуудыг тулган хэлэлцүүлж, жүжиг тоглосон нь явуургүй болсон нь илт харагдаж, одоогийн засаглал Монгол Улсад тохирохгүй байгаа нь мэдэгдэж, Парламентийг тараах эрхтэй, ард нийтээр сонгосон, хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалд орох шаардлагатай болсныг харууллаа.
    Ингэж баян орныг улс төрийн аргаар ядууруулж, өрөнд оруулсан Парламентын засаглалыг Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлж, эх орон ард түмнээ бодсон засаг төртэй болох хэрэгтэй боллоо.
    Ерөнхийлөгчийн засаглал
    Бүх ард түмний сонгуулиар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч нь Засгийн Газраа бүх ард түмний сонгуулиар ялсан намаас дэвшүүлэн гаргаж ирсэн Ерөнхий сайдтай хамтран зохион байгуулна.
    Ерөнхийлөгч нь Улсын Их Хурлыг тараах, дахин сонгууль явуулах эрхтэй байх ба УИХ-ын гишүүний хууль зөрчсөн үйлдлийг Улсын Дээд шүүхэд оруулан шийдвэрлүүлж байх үүрэгтэй, хяналтын механизмтэй ажиллана.
    Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч УИХ-д оруулж зөвшөөрүүлэн Ерөнхийлөгчийн зарлигаар томилно. Ерөнхий сайд нь яамдыг зохион байгуулах асуудлыг УИХ-д оруулж батлуулна.
    Ерөнхий сайд Яамны сайд нарыг сонгон Ерөнхийлөгчийн зарлигаар томилно.
    Яамны сайдад тухайн салбартаа 10-аас доошгүй жил ажиллаж, салбарын үйл ажиллагаа уялдалгааг сайн мэддэг, улс, эх орон, ард түмний эрх ашгийн төлөө ажиллах үүрэг хүлээсэн, Монгол Улсын Зөвлөх болон Магистраас доошгүй эрдмийн зэрэгтэй, олон улсын хэмжээнд хэрэглэдэг гадаадын аль нэг хэлний мэдлэгтэй хүн байхаар хуульчлах хэрэгтэй.
    Яамны сайд бүрийн улс эх орны өмнө хүлээх үүрэг, хариуцлага, ард түмний аж амьдрал, ахуй соёлыг дээшлүүлэх талаар гүйцэтгэх үүргийг тодорхой зааж өгсөн байх хэрэгтэй.
    Жишээ хэлэхэд: Монгол Улсын Эрчим хүчний сайд хямд эрчим хүчээр ард түмнээ хангах үүрэг хүлээдэггүй, аль болохоор их хөрөнгөөр үйлдвэр байгуулж, өндөр үнээр эрчим хүчийг борлуулж ашиг хонжоо олоход чиглэгдсэн, ядуурлыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.
    Одоогийн хуулиудад төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг зааж өгсөн байдаг боловч уг байгууллагын хүлээх үүргийг орхигдуулсан байдаг тул хуульд заавал үүрэг, хариуцлагыг зааж өгдөг болох хэрэгтэй бөгөөд түүний биелэлтээр төв байгууллагын болон удирдлагын үйл ажиллагааг дүгнэх боломжтой болох хэрэгтэй.
    Засгийн Газар нь Улсын Ерөнхий прокурор ба Авилгатай тэмцэх газрын даргыг сонгон УИХ-д оруулж зөвшөлцөн Ерөнхийлөгч томилдог байх.
    Шүүх засаглал
    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүнийг сонгох ажлыг хариуцан явуулна.
    Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүнд Улсын дээд шүүх, аймаг, нийслэл, хот, дүүргийн тэргүүн шүүгч нараас нэрээ дэвшүүлж, сонгуулийн ерөнхий хороонд материалаа бүрдүүлэн, хуулиар батлагдсан зохих шалгуурыг хангасан эсэхийг шалган нэрийг дэвшүүлнэ.
    Сонгуульд шүүгчийн эрх авсан бүх шүүгчид оролцохоос гадна Улс, аймаг, нийслэлийн Прокурорын бүрэлдэхүүн ба Өмгөөлөх эрх бүхий өмгөөлөгчид оролцон хамгийн олон санал авсан хүн Монгол Улсын Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүн болж, түүнийг сонгуулийн ерөнхий хороо УИХ-д оруулж баталгаажуулна.
    Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүн нь дээд болон дунд, доод шатны шүүхийн бүрэлдэхүүнийг томилж, зохион байгуулна.
    Үндсэн хуулийн цэцэд хуулийн байгууллагаад 30-аас дээш жил ажиллаж, хууль эрхзүйн талаар тодорхой бүтээл туурвисан хүмүүсээс Дээд шүүхийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар сонгон, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэх ба түүнийг УИХ-д оруулж шийдвэрлүүлэнэ.
    Энэ нь Шүүх засаглалын Ерөнхийлөгч, Засгийн Газар, Их хуралаас хараат бус ажиллагааг хангана.

Холбоотой мэдээ