Эбола вирус Конгод илэрчээ

2019-07-16

Ж.ЦОГЗОЛМАА

Бүгд Найрамдах Конго улсын өмнөд бүсийн хот Гомад Эболагийн анхны тохиолдол илэрсэн талаар ВВС мэдээлж байна. Энэ хот нь хоёр сая хүний гэр орон юм. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар өнгөрсөн ням гаригт автобусаар Гома хотод зорчиж ирсэн нэгэн хуваргад хийсэн шинжилгээгээр вирусын халдвар эерэг гарсан байна. Эрүүл мэндийн сайд энэ өвчин тархах эрсдэл бага байгаа хэмээн онцолжээ.

Нэг жилийн өмнө Конгод тархсан Эболагийн өвчлөлийн улмаас 1600 гаруй хүн амиа алдсан билээ. Санваартан энэ өвчнөөр өвчилсөн хүмүүстэй хамт ажиллаж байсан Бутембо хотоос автобусаар 200 км зорчиж Гома хотод хүрсэн байна. “Өвчтөнийг олж тогтоосон бөгөөд хамт зорчсон зорчигчдыг шинжилгээнд хамруулсан учир Гома хотод халдвар тархах эрсдэл бага байна” гэж Эрүүл мэндийн сайд мэдээлэв.

Эбола нь гэнэт өндөр халуурч, сульдаж, хоолой болон булчин өвддөг шинж тэмдгээр илэрдэг өвчин юм. Улмаар бөөлжиж, суулган, цус алдаж өвчин хүндэрдэг аж. Халдвар арьсны гэмтэл, шарх, нус, шүлс, цус, ялгадсаар халддаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ