Б.Цэрэнтогтох: Шагайн спортын оргилд нь хүрнэ

2019-07-16

Б.БАЯРЖАВХЛАН

Шагайн харвааны хамгийн залуу тамирчин, Монгол Улсын мэргэн Б.Цэрэнтогтохтой хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Бямбын Цэрэнтогтох гэдэг. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Одоо 18 настай. Монгол Солонгосын политехникийн коллежид хэвлэлийн график, дизайнерийн чиглэлээр сурдаг.

-Хэзээнээс шагайн спортоор хичээллэсэн бэ.  Яагаад энэ спортыг сонгох болов?

-Би есөн настайгаасаа эхэлж шагай харваж байна.  Аав, ах хоёр маань шагай харвадаг. Тэднийгээ дагаж тоголж эхэлсэн. Ах маань Монгол Улсын Дархан мэргэн, спортын мастер хүн байдаг.

-Анхны тэмцээн тань хэзээ байв?

– Сумын  наадмын харваа миний анхны тэмцээн байсан. Сэтгэлд үлдсэн тэмцээн гэвэл энэ жил УАШТ багаараа гуравдугаар байр эзэлсэн.  Мөн би дүүжин харваанд орж гуравдугаар байранд орж Монгол Улсын мэргэн цол хүртсэн .

-Таны хувийн амжилтуудаас сонирхоё?

-2013- 2016 он хүртэл Өвөрхангай аймагт багаараа гурван удаа түрүүлж, дөрвөн удаа шөвгөрч, 15 настайдаа аймгийн гоц мэргэн цол хүрсэн. Тэгээд энэ жил УАШТ-ээр Улсын мэргэн цол хүртсэн.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Аав ээж минь намайг их дэмждэг. Ээж минь хол ч бай, ойрч бай тэмцээнд явах бүрт духан дээр минь үнсээд сүү өргөж үлддэг. Үнсүүлэхгүй бас сүү өргөхгүй бол би хожигдох юм шиг санагддаг. Аав ээжийнхээ энэ их итгэл, сэтгэлийн хариуг шагайн спортын оргилд нь хүрч хариулна гэж боддог.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ