Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлж, таван өрөө байр бэлэглэв

2019-07-13

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн. Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнээс хойш 30 жилийн дараа Хэнтий аймгаас төрсөн Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдыг өнөөдөр /2019.7.13/ Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Э.Оюунболдын цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь 5 өрөө байр бэлэглэснийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө. Энэ үеэр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол түмэн цэл залуухан аваргаа хайр, хүндлэлээрээ өлгийдөн авлаа. Төрийн наадамд 12 түрүүлсэн Их аварга багшийнхаа амжилтад хүрэхийн төлөө түмэн олныхоо итгэлийг даахыг төлөө хичээгээрэй гэж Монгол түмэн захиж байгааг дамжуулъя. Монголын ард түмэнтэй нэгэн адил Хан Бурхан халдун нь хамт хазайж, Хатан Хэрлэн, Онон нь хамт цалгиж, Хан Хэнтийчүүд бахархан наадлаа” хэмээв. Дашрамд дурдахад Улсын залуу аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмаас хойш Дагестанд тусгайлсан бэлтгэл хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын бэлтгэл сайн байжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ