Авто раллид Катар, Франц, АНУ, ОХУ-ын тамирчид тэргүүлж  байна

2019-07-13

Т.САЙХАН

“Торгоны зам-2019”олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

“Торгоны зам” олон улсын автораллид оролцогчид өчигдөр /07.12/ “Мандалговь – Даланзадгад”-ын маршрут бүхий уралдааны зургадугаар үе шатыг эхлүүллээ. Энэхүү үеийн уралдааны замын нийт урт 412 км бөгөөд түүний дотор тусгай зайн тэмцээний замын урт 408 км гэж тэмдэглэгдсэн байна.

Уралдаанд Катар, Франц, АНУ, ОХУ, Япон зэрэг орны тамирчид төрөлдөө тэргүүлж  байна. Торгоны зам 2019” уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулж байна. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага ажиллаж, мэдээллийг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулан хүргэж байна.

Мөн Монголын тамирчид автомашины төрөлд өрсөлдөж байгаа билээ. Уралдаанд оролцогчид Төв, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар өнөөдөр уралдаж, Гашуунсухайтын боомтоор БНХАУ-ыг зорих юм.

Олон улсын авто ралли уралдааны хуваарь: 

  • 7.06 – ОХУ – Иркутск /нээлт/
  • 7.08 – Улан-Үдэ
  • 7.09-10 – Улаанбаатар
  • 7.11 – Мандалговь
  • 7.12 – Даланзадгад
  • 7.13 – Баянбулаг боомтоор гарах
  • 7.14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
  • 7.16 – Жиаюгуан /Jianguguan, ХААЛТ

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ