Танилц: Үндэсний сурын харвааны шилдгүүд

2019-07-13

Б.БАЯРЖАВХЛАН

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачдад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын цол олголоо. Эрэгтэй харваачдаас 40 сумнаас 39 онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Э.Цогтбаяр Монгол Улсын Мэргэн цол хүртлээ.

Мөн  40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн ажилтан “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Э.Ганчулуунд “Монгол Улсын Гарамгай харваач цол, 40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул Зэлмэ сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Д.Чулуунбатад Монгол Улсын “гоц харваач” олголоо.

Түүнчлэн эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахир” багийн харваач Ө.Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол, 40 сумнаас 33 онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн, Б.Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” тус тус цол олгов.

Баяр наадмын сур харвааны ерөнхий шүүгч, спортын мастер Б.Нямбаяр “Гурав хоног маш өндөр шалгуур дор сайхан наадлаа. Алтан шар зурхайдаа эрэгтэй эмэгтэй хоёр шинэ мэргэн өлгийдөж авлаа. Эрэгтэй харваач маань ганцхан сум алдаж, эмэгтэй харваач маань гурван сум алдаж өндөр оноотой түрүү байрууд гарлаа. Манай холбооны зүгээс баяртай байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ